2019.04.15
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
768 айлын орон сууцны хорооллын шав тавилаа
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр "Буянт-Ухаа" цогцолбор орчимд 768 айлын орон сууцны хорооллын шав тавьлаа.
Тус хороолол нь 12 давхар, 6 блок орон сууцны барилга, 120 ортой хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль бүхий цогцолбор хороолол байгуулахаар зураг төсөл нь батлагдсан байна. Уг төсөл нь түрээсийн болон хямд өртөгөөр иргэдэд нийлүүлэхийн зэрэгцээ улс, нийслэлийн төсөвт ачаалал болгохгүйгээр газраараа хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлж буй онцлогтой юм.
"Нийслэлийн орон сууны корпориаци"-аас "Орлогод нийцсэн орон сууц" төслийн хүрээнд 8 байршилд орон сууцны хотхон хорооллыг байгуулах юм.