МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ханх сумын сургуульд фургон автомашин гардууллаа
2019.04.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ханх сумын сургуульд фургон автомашин гардууллаа

Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн зүгээс автомашинтай болох хүсэлтийг удаа дараа тавьсан. Энэ дагуу 2019 оны улсын төсөвт зардлыг тусгуулж, шинэ фургон автомашины түлхүүрийг сургуулийн захирал Ө.Жаргалд гардуулан өглөө.

Ханх сумын хувьд төв суурин газраас алслагдсан, зам бартаа ихтэй тул аймаг, улсын чанартай тэмцээн уралдаанд сургуулийн сурагчид оролцоход хүндрэлтэй байсан юм. Шинэ автомашинтай болсноор сургуулийн сурагчид, багш ажилчдын хувьд цаг алдалгүй тэмцээн уралдаан, олимпиад, арга хэмжээнд оролцох боломж бүрдэж байна.

Мөн сурагчдын сурч боловсрох орчныг сайжруулах, анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс тус сургуулийн II байрны засварт 50 сая төгрөгийг шийдвэрлэж 2018 онд засварыг ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2019 онд сургуулийн хичээлийн I байрны их засвар 200 сая төгрөгөөр хийгдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ