2019.04.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Аймгаа төлөөлж 17 багш, 34 сурагч улсын төрөлжсөн олимпиадын эцсийн шалгаруулалтад оролцоно
Улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Дархан-Уул аймгаа төлөөлж 14 судлагдахуунаар 17 багш 34 сурагч оролцохоор болжээ.
Энэхүү олимпиад нь жил бүр сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, багшийн хөгжлийг дэмжих зорилготойгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулдаг уламжлалтай аж.