2019.04.18
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Б.Саранчимэг: БЗД-ийн иргэдийн газрыг өмчлүүлэх үү?
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа
Тусгай хамгаалалтад байгаль орчин, ус ой, байгалийн ховор тогтоц, түүх соёлын дурсгалаа хамгаалж үлдэх гэж бид газар нутгийг тусгай хамгаалалтад авдаг. Гэтэл тухайн орон нутгийн байгаль хамгаалагчид, сэтгүүлчид тухайн нутагт байгаа аж ахуй нэгжүүдийг тойруулаад тусгай хамгаалалтад авдаг гэж яриа байдаг. Тэгэхээр одоо тусгай хамгаалалтад авч байгаа газруудад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тухайлбал, уул уурхай эрхэлж байгаа аж ахуй нэгж байгаа юу? гэдгийг хэлж өгөөч. Мөн Баянзүрх дүүрэгт тусгай хамгаалалтай газар нутагт айл өрхүүд олон жил амьдарч байна. Эдгээр иргэдийн газрыг хэрхэхээр ажиллаж байна вэ? өмчлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
Түүний асуултад Салбарын сайд, ажлын хэсэг хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Замын-Үүдийнхээ иргэд, сонгогчидтой уулзлаа
2024.06.13
"Алтан төлийн эзэд" тодорлоо
2024.04.29
Дундговь аймгаас Алтан төлийн эзэд тодорлоо
2024.04.28