2019.04.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Б.Саранчимэг: Ботаникийг бие даасан хүрээлэн болгон анхаарч ажиллаарай
Улсын их хурлын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Зарчмын хувьд дэмжиж байна. Шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор ШУ-ны академийн харьяа яамн дээр болоод аймаг нийслэл дээр зөвлөл байгуулагдах гэж байгаа. Энэ нь өмнө байж болно гэж байсан бол одоо зайлшгүй байхаар орж ирж байгаа нь шинжлэх ухаан технологийн цар хүрээг нэмэгдүүлж байгаа учраас дэмжиж байна.
Хамгийн гол нь бид нар ШУ-ны академи болон харъяа хүрээлэн судалгааны байгууллагуудаар маш олон судалгаа хийгддэг. Энэ судалгааг энэ зөвлөлтэй холбож судалгааны үр өгөөж дээр илүү их анхаарч ажиллаарай.
Батоникийн цэцэрлэгт хүрээлэн 30 га байснаа 20 хэдэн га болцон байгаа. Бүтцийг нь задлан хэдэн хэсэг болгочихсон, санхүүжилт муу байна гэж төлөөлөлүүд ирж уулзсан. Бие даасан цэцэрлэгт хүрээлэн болгон анхаарч ажиллаарай.