2019.05.01
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах эрхийг есдүгээр сард нээнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг энэ оны есдүгээр сарын 01-ний дотор нээж, үе шатттай арилжаалахыг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат нарт даалгав.
Мөн гадаадын Хөрөнгийн биржид давхар бүртгэх, арилжаалах бэлтгэлээ хангахыг үүрэг болголоо. Олон улсын Хөрөнгийн биржийн стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг хамгийн оновчтой бүтцээр өөрчилж, компанийн нэгдэл байгуулахаар боллоо. Компанийн нэгдлийн оролцогчийн хувьцааг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид энэ оны 12 дугаар сарын 01-ний дотор арилжиж эхлэхээр тооцон бэлтгэл хангахыг даалгав.
ШИНЭ МЭДЭЭ
“ЭТТ”: IPO гаргах зөвлөх банкнуудаа сонголоо
2019.11.04