МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.05.02
Улстөр

Л.Мөнхбаатар: Авлигатай тэмцэх газрын статусыг эргэж харах шаардлага байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалаар төрийн эрх мэдэл хувиарлах зарчим тогтоосон байгаа. Энэ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажил бол Засгийн газрын үндсэн үүрэг. Авлигатай тэмцэх, авлигийн эсрэг хэрэг гэдэг маань бол засгийн газартаа байх учиртай. Ингэхээр бол авлигатай тэмцэх газрын статусыг эргэж харах шаардлага байгаа.

Хараат бус бие даасан байлгана гэдэг нэрийдлээр УИХ-ын дэргэд байгуулж түүнээс удирдлагыг нь томилдог болсон цагаас эхлээд УИХ өөрөө хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд өөрийн эрхгүй татагдаж орчихоод байна. Энэ асуудлыг бол цаашид нэг мөр болгох шаардлага байгаа.

Улс төрийн нөхцөл байдал, нийгмийн уур амьсгалд авталгүйгээр хараат бусаар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажилд ихээхэн анхаарч ажиллах шаардлагатай.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдан гарсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтээр бол тодорхой үр дүнгүүдэд хүрсэн байх ёстой. Хүрэх үр дүнг бол улсын их хуралд ойрын хугацаанд тайлагнах шаардлага байгаа.

Олон хэрэг дээр зэрэг ажилладаг нь гэмт хэрэг илрэх магадлалыг бууруулж байж болох тул бүтэц бүрэлдэхүүн дээр хэрхэн анхаарах вэ гэдгээ бодоод улс төрөөс ангид бие даасан хараат бусаар ажиллах хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ