МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Булган марафон-2019" амжилттай зохиогдлоо
2019.05.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Булган марафон-2019" амжилттай зохиогдлоо

Булган аймагт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар жил бүр уламжлал болон зохиогддог "Булган марафон 2019"  уралдаан өнгөрөгч бямба гаригт амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү олон улсын нээлттэй тэмцээн нь гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжих зорилготой бөгөөд Булган аймгийн төв Цогт хунтайжийн талбайд болсон юм.    

   

Тэмцээн гүйлтийн 12 төрлөөр, 7 насны ангиллаар явагдаж, бүх нийтийн гүйлтийн тэмцээнд тамирчдыг тоо харгалзахгүй өрсөлдүүлсэн юм. Харин 21, 95 км-ийн зайд олон улсын тамирчдыг уралдууллаа.

“Булган марафон-2019”-д тус аймгийн сум бүрийн төлөөлөл оролцдогоос гадна нийслэл, аймаг, хотын тамирчид ирж өрсөлддөг уламжлал болсон томоохон тэмцээн юм.

ШИНЭ МЭДЭЭ