УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргаар томилохыг дэмжив
2019.05.08
Улстөр

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргаар томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.05.08) 12 цаг 42 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилохыг дэмжлээ.

УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгоно” хэмээн заасан.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир БОХХААБХ-г даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс Х.Болорчулуун гишүүнийг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг олонх дэмжлээ.

Байнгын хорооны даргын томилгоог УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авав.

ШИНЭ МЭДЭЭ