МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гурван-Эрдэнэ сургууль иж бүрэн хөгжим техник хэрэгсэлтэй болов
2019.05.10
Орон нутгийн хөгжил

Гурван-Эрдэнэ сургууль иж бүрэн хөгжим техник хэрэгсэлтэй болов

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуульд хамгийн сүүлийн үеийн иж бүрэн, 10 сая гаруй төгрөгийн хөгжим техник хэрэгслийг гардуулан өгөв.  

Тус сургуулийг байгуулаад 12 жил болж байгаа боловч дуу хөгжмийн хичээлийг явуулахад техник хэрэгсэлгүйн улмаас дан онолоор хүргэж байжээ.

Энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Дуу хөгжмийн багш Б.Хангай УИХ-ын гишүүнд хүргүүлснээр шинэ техник тоног төхөөрөмжтэй боллоо. Ийнхүү тус сургууль нь өсгөгч пульт, гитар, цахилгаан хөгжим, ямаха, микрофон, комьютер зэрэг иж бүрэн 10 сая 300 мянган төгрөгийн техник хэрэгсэлтэй боллоо.

“Энэ нь хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг соёлоор дамжуулан хүүхдүүдийг хөгжүүлэхэд чухал хөрөнгө оруулалт боллоо. Цаашид сургуульдаа 2 цахилгаан хөгжмийн хамтлагтай болох зорилт тавин ажиллаж байна. Мөн 2008 онд тус сургуульд бөхийн дэвжээ бэлэглэж байсан. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэж өгч байгаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт маш их баярлалаа” гэдгийг Дуу хөгжмийн багш Б.Хангай хэлж байв. Гурван-Эрдэнэ сургууль нь 100 гаруй багш ажилчидтай бөгөөд 1500 хүүхэд суралцаж байна. 

Хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээ УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ажлын албанд гардуулж баярласнаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ