2019.05.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймагт ажиллаж байна. тэрээр өнөөдөр тус аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж, Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалт, давтлага өгөх сургалтыг эхлүүллээ.
Энэ жил Дархан-Уул аймагт ЕБС-ийн 12 дугаар ангийг нийт 420 хүүхэд төгсөж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалт, давтлага өгөх сургалтыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлангийн хамт эхлүүлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллах үеэрээ "Иргэн төсөл"-ийн Үндэсний шалгаруулалтад 3 байр эзэлсэн Дархан сумын 16 дугаар сургуулийн 11б ангийн сурагчид, багш нартай уулзаж, сургуулийн гадна талбайд иж бүрэн спортын талбай байгуулах талаар санал солилцон хамтран ажиллахаар боллоо.