МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНСУ-ын Үндэсний Ассемблэйн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа
2019.05.14
Гадаад харилцаа

БНСУ-ын Үндэсний Ассемблэйн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНСУ-ын Үндэсний Ассемблэйн гишүүн ноён Ким Дү Кван, Гёнгсан мужийн Гүсон сумын Засаг дарга Пэк Дү Хён болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохионо. Уулзалтаар дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцлоо. Тухайлбал, харилцан соёлын арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулах, орон нутгийн хооронд түншлэл бий болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар энэ үеэр ярилцсан юм.

30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар ажил хэрэгч уулзалтууд зохион байгуулж, хамтран ажиллахаар боллоо. 

ШИНЭ МЭДЭЭ