2019.05.15
Орон нутгийн хөгжил
Баянзүрх сумын ЗДТГ-ын байрны шав тавилаа
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-ын байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 1,2 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шав тавилаа.
Хуучин байр нь 1979 онд ашиглалтад орсноос хойш 36 жилийн дараа буюу 2015 онд ашиглалтын хугацаа дуусч Онцгой байдлын газрын акт гарсан бөгөөд 2017 оны 12 дугаар сард цахилгааны улмаас галд өртөн шатсан тул Баянзүрх сум ЗДТГ-ын байргүй хоёр жил болж байгаа юм.
Төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах үүднээс сумын удирдлага, нутгийн иргэдийн зүгээс шинэ Тамгын газрын байртай болох хүсэлт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт тавьсны дагуу энэ онд 1,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулжээ.