Л.Мөнхбаатар: Аж ахуйн нэгжийн камерыг ашиглах эрх зүйн орчин бүрдсэн үү?
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Гишүүд байр сууриа илэрхийлж санал дүгнэлтээ нэгтгэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Б.Дэлгэрсайхан гишүүн олон чухал асуудал хөндөж асуулаа. Энэ дотроос энэ камержуулалттай холбоотой асуудлыг жаахан дэлгэрэнгүй хариулж өгнө үү?
Камержуулах төслийн маань явц ямар байна вэ? Аж ахуйн нэгж дээр байгаа камеруудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах эрх зүйн орчин анх удаа энэ Б.Бямбацогт нарын гишүүдын санаачилсан хуулиар бий болж байгаа шүү дээ. Өмнө нь байгаагүй шинэ зохицуулалт. Энийг ажлын хэсэг үзээд боломжтой гэж үзэж байгаа юу эсвэл өөр нэмэлт зохицуулалт оруулах шаардлага байгаа гэж үзсэн үү ?