2019.05.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“Үлгэр жишээ гэр бүл-2019/43” гурван үеийн гэр бүлүүдийг алдаршууллаа
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрийн сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймгийн 4, 5, 6, 7, 8, 9, Өргөө багийн Ахмад, дунд, залуу гурван үеийн үр хүүхэд, ач зээ нараа сайн хүмүүжүүлэн өсгөж, амьдрах орчноо үлгэр жишээ авч яван бусаддаа зөв үлгэр дуурайлал үзүүдэг 21 гэр бүлийг алдаршууллаа.
Тэдний сайн туршлага, амьдралын зөв хэвшил, хандлагыг нийгэмд түгээн сурталчилах зорилгоор өнөөдөр буюу Дэлхийн гэр бүлийн өдрөөр "Үлгэр жишээ гэр бүл-2019/43" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.