2019.05.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"Шилдэг бизнес төсөл-2019" уралдааны шагнал гардуулах ёслол боллоо
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар уламжлал болгон зохион байгуулагддаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ”-2019 уралдааны хаалт буюу шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сар 15-нд Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй сурагч хамрагдсан. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уралдаанд оролцож, төслөө ирүүлсэн бүх сурагчидад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
- Тэргүүн байр 10.000.000 /арван сая/ төгрөг
- Дэд байр 5,000,000 /таван сая/ төгрөг
- 3-р байр 3,000,000 /гурван сая/ төгрөг
- Шилдэг 27-н оролцогч тус бүр 800,000 төгрөгийн эзэд болж шагнал гардуулах арга хэмжээ амжилттай болж өндөрллөө.