2019.05.16
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Хөгжлийг бодит тоогоор тодорхойлдог болсон

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

"Дэлхийн хөгжилтэй улс орнууд жил бүр эдийн засгийн төрөлжүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн, хэдэн хувиар ядуурлыг бууруулсан инновацийг хөгжүүлсэнээр хэдэн байр ахисан, дижитал засаглалын хэмжээнд тус улс ямар түвшинд байгаагаар хөгжлөө тодорхойлдог болсон. Учир нь бүгд тоогоор ярьдаг болсон. Бид ч тодорхой тоогоор ярих ёстой. Үнэхээр Эдийн засгийг төрөлжүүлэх тухай ярих бол инновацийн хөгжлийг ярих нь зөв.

Инноваци гэж ярьсаар улиг домог болж байгаа. 5 жилийн дараа энэ танхимд байгаа хүмүүсийн 50 хувь нь инновацийг ярьж хөгжлөө хардаг болно гэж найдаж байна.

Залуучууд, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжинэ гэж жил бүр орж ирдэг. Ингэхдээ арга барил хэрэгжилт 100% өснө гэсэн байдаг. Жил бүр ингэж бичиж оруулдаг. Энэ яг юу гэсэн үг вэ?

Залуучуудын хөгжлийн хууль батлагдсан. Энэ хуулиа харна уу?

Инновацийн тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, мэргэжлийн нэгдсэн холбоодын хууль хэлэлцээд явж байна. Ер нь бодлоготой баймаар байна. Бүгд уялдаатай хуулиуд юм. Ингэж байж нийгэм, эдийн засаг хөгжинө.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхийлөгч Франсис Гарри гэдэг хүн хэлэхдээ, Танай улсын 3-хан патентыг бүртгэхэд маш олон орноос 300 сая долларын хөрөнгө оруулалт оруулах санал ирсэн. Тиймээс танай индекс 20 гаруй байраар урагшилсан. Тиймээс танай эдийн засаг дээшилнэ гэхэд бидэнд хэлэх үг байхгүй болсон. 

Засгийн газрын хөтөлбөрт байсан 2000 энтерпрейнер бэлтгэнэ гэсэн зорилт яасан бэ? Японд хэдэн хүн сургасан 100% биелэсэн гээд сууж байгаа. Гэтэл яг энэ асуудлаа аль яам нь хариуцах нь тодорхойгүй, мэдэхгүй гээд сууж байгаа.

Тиймээс би энэ инновацийн хуульд ганцхан дэвшлийг хийж өгье гэж хэлж байна. Технологи дамжуулах төвийн эрхийг аймаг бүрт, засаг дарга нь олгоод, түүнд орж ирсэн мэдээллийн технологи дотроо програм хангамжийг хөгжүүлж байгаа компаниудад эхний 5 жилийн татварын дэмжлэг үзүүлбэл угаасаа 1,5 тэрбумаас доош орлоготой ААН-ын татварын 90% хөнгөлж байгаа юм чинь энэ бол хамгийн боломжтой. Ингэх юм бол гадаадын хөрөнгө оруулалт авах бололцоо байна гэж харж байна."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ