2019.05.21
Эдийн засаг, Худалдаа
Ц.Мөнх-Оргил: Эрүүл мэнд, боловсролын салбарын том зорилтуудаа үндсэн чиглэлд тусгахгүй байсан юм уу?
Монгол Улсын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/ хуралдаан 09.00 цагт эхэлж, Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
2020 онд шинээр ашиглалтанд орох 42 цэцэрлэгийн жагсаалт хаана хаана орж байгааг авмаар байна. Мөн шинээр ашиглалтанд орж байгаа сургуулиудыг авмаар байна.
Мөн боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулах хөтөлбөрийг шинэчлэх гэсэн том хоёр зорилтоо үндсэн чиглэлд тусгахгүй байсан юм уу?
Эрүүл мэндийн салбарын үйлчnлгээг сайжруулах ажил дотроо эрүүл мэндийн салбарын шинэчлэл, тогтолцоо, мененжмент эрх зүйн орчныг сайжруулах гэсэн зорилтуудаа үндсэн чиглэлд тусгахгүй байсан юм уу?
ШИНЭ МЭДЭЭ
16 өдрийн турш дэлхий ертөнцийг гэрэлтүүлье!
2019.11.22
Улстөрийн намуудын хуулийг дахин хөндөв
2019.10.30