2019.05.23
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: 2020 онд газрын доройтолтой холбоотой ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23)  нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

"2017 онд Биеийн тамир спортыг дэмжих тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн клубуудыг дахин магадлан итгэмжилж залуучууд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой болсон. Гэхдээ энэ хэрэгжээгүй. Учир нь журам сая батлагдсан. Тиймээс магадлан итгэмжлэл хийгдэх болсон. Иргэдтэй уулзаж байхад энэ асуудлыг асууж байгаа. Хэрвээ 2019 онд фитнесс клубууд магадлан итгэмжлэгдээд, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх үү?

2020 оны үндсэн чиглэлд Монгол улсын газрын доройтол, цөлжилт байна. Нийт газар нутгийн 70% нь цөлжсөн. Үүнийг дагаад эко систем муудаж байна. 2019 оны үндсэн чиглэлд энэ чиглэлд анхаарна гэж санал оруулсан ч гүйцэтгэлийг нь харахаар сургалт семинар л хийсэн байна. 2020 оны чиглэлд ч тодорхой юм алга байна. Яг ямар арга хэмжээ хийх гэж байна вэ?"

ШИНЭ МЭДЭЭ