МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Улаан бэрс"-ийн төгсөгчид оюуны спортоор уралдлаа
2019.05.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Улаан бэрс"-ийн төгсөгчид оюуны спортоор уралдлаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар байгуулагдсан Соёл урлаг, спорт, боловсролын "Орос клуб"-ын дэргэдэх "Улаан бэрс" клубын төгсөгчдийн дунд өнөөдөр /2019.05.25/ шатрын тэмцээн зохион байгуулагдлаа.

Тус клубт Дархан сумын 18, 15, 16, 1 дүгээр сургуулийн 1-5 ангийн нийт 85 хүүхэд амжилттай суралцсан юм. Тэмцээнд оролцогч хүүхдүүд болон тэдний гэр бүлийн зүгээс энэхүү клубыг санаачлан үүсгэн байгуулсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт талархалаа илэрхийлэхийн сацуу уг спортоор хичээллэсэн хүүхдүүд зан төлөв, сурлагын хувьд сайн төлөвшлийг олж авч байгаад баяртай байдаг юм. 

ШИНЭ МЭДЭЭ