МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинэ Зеландаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдтай уулзлаа
2019.05.30
Гадаад харилцаа

Шинэ Зеландаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдтай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Клэр Патриция Фэрнлэйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Клэр Патриция Фэрнлэйг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргээд, Шинэ Зеланд улс манай төрийн албан хаагчдыг англи хэлний ELTO хөтөлбөрт хамруулж ирсэнд талархал илэрхийлэв.

2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг угтан спорт, соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах талаар санал солилцов.

Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж байгааг цохон тэмдэглээд, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийн мэргэшил дээшлүүлэх богино, урт хэмжээний сургалтыг зохион байгуулах сонирхлоо илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ