2019.05.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
"Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр " тавьсан асуулгын хариу
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭЭС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДАЖ ТАВЬСАН АСУУЛГЫН ХАРИУ
Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг Танд хүргүүлж байна.
Асуулга 1. Засгийн газраас бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг олшруулах, хөрсний эвдрэл, уур амьсгалын хуурайшилт, цөлжилтийг багасгах, үлийн цагаан оготны тархалтыг зогсоох чиглэлээр хийж буй ажил, үр дүн, авах арга хэмжээний талаар
Хариулт. 1.Үлийн цагаан оготнотой тэмцэх чиглэлээр: Манай орны уул хээрийн болон тал хээрийн бүс нутгийн 17 аймгийн 40.0 сая га талбайд үлийн цагаан Оготно тархсан нь нийт бэлчээрийн 35.5 хувийг эзэлж байна. Энэхүү тархалт нь цаашид улам нэмэгдэх, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байгааг эрдэмтэдийн судалгаагаар тогтоогоод байна. Тархалтын хүрээ тэлж байгаа нь бэлчээрийн ургамлын ургац муудах, тачир сийрэг ургацтай болж үлийн цагаан оготно амьдрах тохиромжтой орчин бүрдүүлснээр бэлчээрийн даацыг улам бүр муутгасаар байна.
Асуулга 2. Мал хаваржилт, уулэнд зориудаар нөлөөлж бороо, хур оруулах, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр хийж буй ажил, үр дүн, авах арга хэмжээний талаар
Хариулт. 1.Мал хаваржилтын талаар: Бэлчээрийн ургамал ургалтын байдал Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Ховд Өмнөговийн зарим, Баянхонгор, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар сайн, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Хэнтий, Дундговийн ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар дунд буюу хүйтэн сэрүүн байснаас ургамлын ургалт удааширалтай, оломж муутай, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Дундговийн зарим, Увс, Хөвсгөл, Хэнтийн зарим сумдын нутгаар муу буюу ургамлын ургалт муу, мал бэлчээх боломжгүй байна,
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын чуулган /Б.Бат-Эрдэнэ/
2010.12.31
УИХ-ын чуулган /Б.Бат-Эрдэнэ/
2010.12.30
“Байгаль орчны хүн”-ээр Б.Бат-Эрдэнэ тодров
2010.12.27
УИХ-ын чуулган /Б.Бат-Эрдэнэ/
2010.12.24
УИХ-ын чуулган /Б.Бат-Эрдэнэ/
2010.12.23
Б.Бат-Эрдэнэ гишүүн сонгогчдоо сонсож байна
2010.12.22
УИХ-ын чуулган 2012.05.19 /Д.Оюунхорол/
2010.12.17
Байнгын хорооныхон Дарханд ажиллаж байна
2010.12.17
УИХ-ын чуулган /Б.Бат-Эрдэнэ/
2010.12.16
Гишүүд замын камер хянав
2010.12.15
УИХ-ын чуулган /Б.Бат-Эрдэнэ/
2010.12.09
УИХ-ын чуулган /Б.Бат-Эрдэнэ/
2010.12.03