2019.05.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
"Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр " тавьсан асуулгын хариу
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭЭС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДАЖ ТАВЬСАН АСУУЛГЫН ХАРИУ
Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг Танд хүргүүлж байна.
Асуулга 1. Засгийн газраас бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг олшруулах, хөрсний эвдрэл, уур амьсгалын хуурайшилт, цөлжилтийг багасгах, үлийн цагаан оготны тархалтыг зогсоох чиглэлээр хийж буй ажил, үр дүн, авах арга хэмжээний талаар
Хариулт. 1.Үлийн цагаан оготнотой тэмцэх чиглэлээр: Манай орны уул хээрийн болон тал хээрийн бүс нутгийн 17 аймгийн 40.0 сая га талбайд үлийн цагаан Оготно тархсан нь нийт бэлчээрийн 35.5 хувийг эзэлж байна. Энэхүү тархалт нь цаашид улам нэмэгдэх, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байгааг эрдэмтэдийн судалгаагаар тогтоогоод байна. Тархалтын хүрээ тэлж байгаа нь бэлчээрийн ургамлын ургац муудах, тачир сийрэг ургацтай болж үлийн цагаан оготно амьдрах тохиромжтой орчин бүрдүүлснээр бэлчээрийн даацыг улам бүр муутгасаар байна.
Асуулга 2. Мал хаваржилт, уулэнд зориудаар нөлөөлж бороо, хур оруулах, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр хийж буй ажил, үр дүн, авах арга хэмжээний талаар