МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.05.31
Зам, Тээвэр

Л.Мөнхбаатар: Хот хоорондын зорчигч тээврийн зам дагуу дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Авто тээвэр бол тээврийн салбарт голлох үүрэгтэй байдаг. Улсын хэмжээний ачаа тээврийн 65%, зорчигч тээврийн 98,7%-ийг эзэлдэг. Дотоодын ачаа тээврийн ложистикийг хөгжүүлэх тал дээр ямар эрх зүйн шинэчлэл орсон бэ?

Нийтийн зорчигч тээврийн хувьд ахицтай байгаа. Одоо үйлдвэрлэл, хүнс түхий эд бараа тээврийн лоуистикийг хөгжүүлэх тал дээр ямар зохицуулалт хийж байна вэ?

Нийслэлийн замын түгжрэлийн талаар ямар бодлого баримтлах вэ? Ямар ажил хийх гэж байна вэ?

Хот хоорондын зорчигч тээвэрт дэвшилттэй олон зүйл бий болсон. Гэтэл зам дагуух дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байна. Автобусны зогсоол, бие засах газар гэх мэт. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

Нийтийн тээврийн таксинд эко технологи нэвтрүүлэх чиглэлд эрх зүйн зохицуулалт оруулах орчинг бүрдүүлж өгсөн үү?

Олон улсын тээвэр ложистикийн сүлжээнд нэгдэх нь эдийн засгийн хувьд маш чухал. Алтанбулаг-Замын-үүдийн автозамын асуудал яригдаад удаж байна. Энэ чиглэлээр эдийн засгийн корипоруудтай яаж холбогдохоор ажиллаж байна вэ?"

ШИНЭ МЭДЭЭ