МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.06.04
Гадаад харилцаа

Н.Энхболд: ОХУ-ын тал ямар байр суурьтай байгаа вэ?

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.06.04/ хуралданаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

Гэрээн дотор автоматаар хүчингүй болох тухай заалт байна уу? Миний ойлгосоноор 17, 18 дугаар заалтад  байгаа юм байна. Манай хуулинд албан ёсоор баталсан хуулийг албан ёсоор хүчингүй болгоно гээд заачихсан байгаа учраас хуулийн дэгийг барьж орж ирж байна гэж ойлголоо. Зөв үү?

Оросын тал юу гэсэн юм бэ? Яг тэр гэрээнд заасан дагуу Монголчууд худалдаж аваад өөрийнх нь өмч болчихсон юм чинь энэ гэрээ хүчингүй болсон гэж үзсэн үү? Үүнийг судалсан уу?

Анхнаасаа гэрээндээ ийм ийм тохиолдолд хууль хүчингүй болно гэсэн байхад заавал Их хурлаар оруулаад хэлэлцээд байх шаардлага байхгүй шүү дээ. Цагийн гарз. Тиймээс хуулиндаа энэ өөрчлөлтийг оруулж өгвөл зүгээр байх гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ