МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

135 дугаар сургуульд үлээвэр, даралтат хөгжим, хөгжим сургалтын ухаалаг самбар өглөө
2019.06.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

135 дугаар сургуульд үлээвэр, даралтат хөгжим, хөгжим сургалтын ухаалаг самбар өглөө

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн-Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хан-Уул дүүргийн 135 дугаар бага сургуульд 6.433.100 төгрөгийн үнэ бүхий “Үлээвэр даралтат хөгжим, Хөгжим сургалтын ухаалаг самбар” хөгжим хэрэгслийг хүлээлгэн өглөө.

БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын сургалтад урлагийн суурь боловсрол олгох, хөгжмийн боловсролыг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд хүүхдүүдэд урлагийн суурь боловсрол олгох, хөгжмөөр дамжуулан сурагчдад урлаг гоо зүйн мэдлэг эзэмшүүлэх зорилгоор сургуулийн хөгжмийн багш болон сурагчдыг сургалтад хамруулах юм.

УИХ-ын гишүүний хувьд тойргийнхоо ЕБС-ийн сургуулиудын сурч боловсрох орчныг бүрдүүлэх, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх танхимыг бий болгох, дутагдалтай байгаа тоног төхөөрөмжөөр хангах асуудлуудыг шат дараалалтайгаар шийдвэрлэж байна.

ШИНЭ МЭДЭЭ