2019.06.05
Зам, Тээвэр
ХУД-ийн IX хорооны авто замын ажил эхэллээ
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны автобусны эцсийн буудлаас хойших 2,8 км авто замын ажил өнөөдөр эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь тойргоос сонгогдсон гишүүний хувьд иргэдийн амьдралд тулгамдаад буй замын асуудлыг Монгол Улсын 2019-2020 оны нэгдсэн төсвийн тухай хуульд бүтээн байгуулалтын ажлыг тусгуулсан юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны автобусны эцсийн буудлаас хойших 2,8 км авто замын ажил 4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тавигдана.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо нь 9600 гаруй хүн амтай, Ийнхүү нисэхийн иргэдийн амьдралд тулгамдаад буй замын ажил өнөөдөр эхэлж байна.