Боловсролын үнэлгээний сорилго шалгалт боллоо
2019.06.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Боловсролын үнэлгээний сорилго шалгалт боллоо

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн 65, 9 дүгээр сургуулиудын төгсөх ангийн сурагчдын Боловсролын үнэлгээний шалгалтыг Цахим сорилго ХХК-тай хамтран 2 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Элсэлтийн шалгалт нь Ерөнхий боловсролын сургуулиа төгсөн амьдралын босгыг алхан ороход хүн бүрт тулгардаг хамгийн анхны хамгийн хариуцлагатай цаг мөч гэж хэлж болно.

Сорилго шалгалт нь сурагчдад сургалтын чанарын үнэлгээ хийж, Элсэлтын ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэхэд нь тусалж, дэмжлэг үзүүлэх юм. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нийт хүүхэд залуучууддаа тун удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтаа бүрэн хангалттай үнэлүүлэн хүссэн мэргэжилээ сонгохыг хүсэн ерөөлөө. 

ШИНЭ МЭДЭЭ