2019.06.10
Зам, Тээвэр
Д.Цэвээнжав: Албан журмын даатгалаар 2012 онд ₮15 тэрбум төвлөрч байсан бол 2018 онд ₮31 төвлөрсөн
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав Bloomberg TV Mongolia-д зочноор оролцож Монгол Улсын даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, даатгуулагчид, хуулийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 2012 онд эхэлсэн. Тухайн онд нийт 353 мянган хүн хамрагдаж байсан бол одоо 655,454 болж нэмэгдсэн байна. Харин төлсөн даатгалын хураамж нь 2012 онд 15 тэрбум 221 сая төгрөг байлаа. Гэтэл 2018 оны байдлаар 31 тэрбум төгрөг болж хоёр дахин нэмэгдсэн.
Энэ тоо баримтыг харахаар хууль амжилттай хэрэгжиж байгаа дүр харагдана. Гэхдээ цаана нь даатгалд хамрагдаагүй 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүхий хувь хүн, хуулийн этгээд байгаа. Мөн уг хуулийн үр шимийг хүртэж чадаагүй гэсэн гомдолтой хүн ч бий. Үүнээс гадна хохирогч хохирлоо бүрэн төлүүлж чадаагүй гэсэн гомдол ч гардаг учраас яг юунаас болж асуудал үүсээд байна вэ гэдгийг бид сөхөж ярих хэрэгтэй.
Жолоочийн хариуцлагын даатгал нь тээврийн хэрэгсэл эзэмшигчид замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулах зорилготой гэдгийг хуульд заачихсан. Мөн бусдын эрх ашгийг хохироож, зам тээврийн осол гаргасан бол учруулсан хохирлыг даатгалын байгууллагаар төлүүлэхийн тулд даатгалын үнэлгээнд тохирсон хураамж төлж гэрээ байгуулж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Жолооны ард гар утаснаас татгалзъя
2020.05.22
Хүлээлгэх хариуцлагаа чангатгая !!!
2020.04.01
Та хурдаа зөв тохируулаарай !!!
2020.02.05