2019.06.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Дархан-Уул аймагт "Тэргэнцэр засварын төв" нээгдлээ
Дархан-Уул аймагт тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй 450 гаруй иргэн байдаг. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2019 оны 5 сард З.Зоригоохүү тэргүүнтэй аймгийн "Тэргэнцэртэй иргэдийн холбоо" ТББ-ын хамт олонтой уулзаж, зайлшгүй тэргэнцэр шаардлагатай иргэдэд БНСУ-д үйлдвэрлэсэн тэргэнцэр олгож байжээ.
Тус уулзалтын үеэр З.Зоригоохүү тэргэнцэр засварын төв байгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Түүний хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "ТЭРГЭНЦЭР ЗАСВАРЫН ТӨВ" байгуулах ажлыг дэмжиж ажиллан, өнөөдөр уг төв нээлтээ хийлээ.