2019.06.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ц.Мөнх-Оргил гишүүн хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд урам өглөө
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын сонгуулийн 60-р тойрог буюу Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн итгэл хүлээн хууль батлах дээд байгууллагад төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр тойргийн иргэдтэйгээ өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан цаг үргэлж холбоотой байдаг бөгөөд “М60” нэртэй клуб байгуулан, ахмадууд, залуучууд суралцан хөгжих боломжоор хангасан юм.
Жил бүрийн 6 дугаар сарын 1 буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тойргийнхоо олон хүүхэд төрүүлж өсгөсөн ачлалт ээж нарыг Төрийн ордонд хүлээн авч, Алдарт эхийн одонг нь гардуулан өгдөг ажээ. Тэрээр өнөөдөр Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэн Ч.Оюунтунгалагт Алдарт эхийн одонг нь гардуулсан байна.
Ч.Оюунтунгалаг нь хэл, сонсголын бэрхшээлтэй бөгөөд 6 дугаар сарын 1-ний өдөр гар утсаа сонсож, урилга мэдээлэл авч чадаагүй учраас одонгоо авч амжаагүй байжээ. Тиймээс өнөөдөр Ц.Мөнх-Оргил гишүүн түүнийг ээжийнх нь хамт төрийн ордон дахь өрөөндөө хүлээн авч уулзан, Алдарт эхийн одонг нь гардуулсан юм.
Энэ тухай Ц.Мөнх-Оргил гишүүн өөрийн цахим хуудсандаа хамт авахуулсан зурагаа нийтэлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь Ч.Оюунтунгалаг хэл, сонсголын бэрхшээлтэй учраас дохионы хэлээр ярьж, ээж нь хөрвүүлэн ярилцсан бөгөөд зураг даруулахдаа дохионы хэлээр ХАМТДАА гэсэн утгыг илэрхийлэх дохиог үзүүлжээ. Энэ нь хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд урам өгсөн үйлдэл болжээ.
Ч.Оюунтунгалагийн хамт
Энэ жил Ц.Мөнх-Оргил гишүүн Сүхбаатар дүүргийн 80 гаруй ээжид Алдарт эхийн одон гардуулсан байна.
ШИНЭ МЭДЭЭ
16 өдрийн турш дэлхий ертөнцийг гэрэлтүүлье!
2019.11.22
Улстөрийн намуудын хуулийг дахин хөндөв
2019.10.30