МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.06.14
Хууль, эрх зүй

Ц.Мөнх-Оргил: Дан дээл, давхар дээлийн асуудлаа нэг мөр шийдэж болоогүй юм уу?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 45 минутад 58 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Юуны өмнө Д.Лүндээжанцан дарга болон ажлын хэсгийнхэнд баяр хүргэе. Энэ олон жил Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан. Гэсэн ч дэмжихгүй зүйлс байгаа учраас би дэмжиж гарын үсэг зураагүй. Гэхдээ чухал хуулийг хэлэлцээд сайжруулаад явна гэж итгэж байна.

Би төслийн дэд ажлын хэсэгт орж ажилласан. Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэг буюу Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн гол зангилаа асуудал дээр анхаарч ажиллах ёстой болов уу гэж ажилласан.

1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад шийдэх гээд байгаа асуудлаа шууд шийдээд, хагалаад явчихаж болохгүй байсан юм уу? Жишээ нь, дан дээл, давхар дээлтэй байх юм уу? 4 нь байж болно бусад нь болохгүй гэж байх юм. Гэтэл Ерөнхий сайд УИХ-аар батлуулахгүй, өөрөө сайд нараа томилно гэсэн байна. УИХ нь хуулиа батлаад, Сайд нар сайд нарын ажлаа хийгээд 2 талдаа шийдвэртэй гаргамаар байна. УИХ, Засгийн газрын ажлыг зааглая гэсэн үндсэн зарчим хэрэгжихгүй байна. 

2. Үндсэн хуульд нэг гол зарчим бий. Засгийн газар УИХ-ын өмнө үйл ажиллагаагаа тайлагнан, хариуцна гэсэн. Гэтэл үүнийг байхгүй болгох зөв үү? АНУ ч Ерөнхийлөгчийн засаглалтай хэрнээ Сенатын өмнө ажлыг нь тайлагнуулж хариуцуулдаг. Ингэхгүй бол Супер Засгийн газар, супер ерөнхийлөгч, супер УИХ болж байна.

Энэ өөрчлөлтөөр аль ч газар хот болох боломтой мэтээр тайлбарлаж байна. Болохгүй шүү дээ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар улсын чанартай, орон нутгийн чанартай хотууд угаасаа бий болж болохоор байсан. Харин энэ өөрчлөлтөөр бүр холион бантан болох гэж байна. Өмнөх заалт нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрт аймаг, нийслэлд хуваагдана гэж байна. Үүнийгээ өөрчлөөгүй байж нэмэлт өөрчлөлт оруулж ирээд байх юм."

ШИНЭ МЭДЭЭ