2019.06.18
Хууль, эрх зүй

Б.Саранчимэг: Нийгмийн хөгжлөө дагаад Үндсэн хуулиа өөрчлөх нь нийгмийн шаардлага юм

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

"Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэг удаан хугацаанд тууштай ажилласан. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон бусад хуульч, эрдэмтэн судлаачидад талархал илэрхийлж байна. 

Сүүлийн жилүүдэд нийгмийн өөрчлөлт Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардаж байна. Улс төрийн нам парламентад хэдэн суудал авахаас үл хамааран нийгмийн шаардлага байсан учраас энэхүү өөрчлөлтийг оруулж байна. Бид хуулиа улам чамбайруулахын тулд нийгэм, парламентын намууд хамтран ажиллах нь зүйтэй.

1. Төслийн 46.4.9 хэсэгт төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхаж, сонгуулийн үр дүн эсвэл хуульд зааснаас бусад шалтгаанаар халахыг хориглоно гэж заасан байна. Ийм шалтгаанаар ажлаасаа халагдсан төрийн албан хаагч Үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй юу?

2. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдвал дагалдан хичнээн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор байгаа вэ? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал 2020.07.01-ээс хэрэгжихээр байгаа. Бусад хуулиудын нэмэлт өөрчлөлт ч энэ хугацаанд боловсруулан батлуулаж, дээрх хугацаанаас хэрэгжихээр байгаа юу?"

ШИНЭ МЭДЭЭ