2019.06.25
Хууль, эрх зүй
Үндсэн хуулийн төслийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрөгч 7 хоногоос эхлэн УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Эхний хэлэлцүүлгийг хийсний дараа УИХ-ын гишүүд иргэдээс санал авах уулзалтуудыг сонгогдсон тойрогтоо хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрийн сонгогдсон тойрогт ажиллаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж байна.
Уулзалтаар Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай мэдээлэл өгч, 2019 онд УИХ-ын 43 дугаар тойрогт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудын ажлуудыг танилцууллаа.
Мөн Дархан сумын 6 дугаар багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудын талаар мэдээлэл өглөө. Мөн 2019 онд УИХ-ын 43 дугаар тойрогт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудын ажлуудыг танилцуулна. Уулзалтад 200 гаруй иргэн оролцлоо.
Дархан сумын 7 дугаар багийн иргэдтэй уулзалт хийж Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар болон 2019 онд УИХ-ын 43 дугаар тойрогт хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын ажлуудыг танилцууллаа. Энэ жил 7 дугаар багийн иргэдийг төвийн инженерийн шугам сүлжээнд холбох, шинээр цэцэрлэг барих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.