2019.06.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Дархан-Уул аймгийн Дархан сумын 100 хүүхэд цэцэрлэгтэй болно
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал авахаас гадна тойрогтоо хийгдэх буй ажлуудтай танилцлаа. Мөн шинээр баригдах цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцлоо.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Б.Баттѳмѳр болон албаны бусад хүмүүс, ард иргэдийн тѳлѳѳлѳл оролцсон банйа. Зургадугаар цэцэрлэгийг өргөтгөн, хүчин чадлыг нь ийнхүү нэмэгдүүлснээр 7, 8 дугаар багийн 2-5 насны 200 гаруй хүүхэд шинээр нэмэгдэн СӨБ-д хамрагдах боломжтой болох юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажилах үеэрээ Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын явцтай танилцсан байна.