Монгол улсын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.07.05/ байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Үндсэн хуулийн 25-дугаар зүйлийн 1,1 дэхь хэсгийн 6 дахь заалтийн өөрчлөх гэснийг чөлөөлөх гэж өөлчилье гэж санал гаргасан байгаа. Энэ заалтаас харахад хэлбэрийн хувьд УИХ-аас гаргадаг шийдвэрийн томъёоллоор өөрчлөөд явах нь зүйтэй гэж бодож байна.
Тухайлбал томилох огцруулах шийдвэрийг УИХ гаргаж байгаа. Өөрчлөх гэдэг ийм шийдвэр их хурлаас гардаггүй чөлөөлөх гэдэг шийдвэр гарч байгаа. Томилох огцруулах гэдэг бол бүрэн эрхийг өөрчлөх, бүрэн эрхийг байхгүй болгох ийм хууль зүйн үр дагавартай маш тодорхой ойлголт.
Гэтэл өөрчлөх гэдэг бол тодорхой албан тушаалтаны хувьд нэг хүнийг нөгөө хүнээр солих гэсэн агуулга байгаа юм шиг харагдавч хэнд ч эрх үүрэг үүсгэхгүй байгаад байгаа юм. Ийм учраас энэ өөрчлөх гэдэг чинь өөрөө огцруулах гэдэг юм уу чөлөөлөх томилох гэсэн байдлаар л томёологдож явна.
УИХ-аас байгуулагдддаг нэг байгууллагыг татан буулгалаа гэхэд тэр байгууллагын даргыг огцруулахгүй байгууллага нь байхгүй болсон учраас тэгэхээр түүнийг чөлөөлөх болно. Тиймээс өөрчлөх гэж шийдвэр гардаггүй учраас чөлөөлөх гээд тодорхой бичье гэсэн ийм санал байна.
Төслийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тусгаж байгаа. Үүнийг Үндсэн хуулийн зөвхөн 33 дугаар зүйлд заасан 12 бүрэн эрхийн хүрээнд Ерөнхийлөгчид олгож болно. Харин Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон бусад бүрэн эрхийн хүрээнд хуулиар Ерөнхийлөгчид эрх олгох боломжгүй юм байна гэж ойлгож байна.
Тухайлбал, шүүх эрх мэдлийн хүрээнд 51 дүгээр зүйлээр Ерөнхийлөгч шүүгч нарыг батламжлах, 56 дугаар зүйлд зааснаар Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох гэх мэт бүрэн эрхтэй.Ажлын хэсгээс энэ дээр тодорхой хариулт өгч протоколд тэмдэглүүлээд саналаа цаашид нэгтгээд явсан зөв гэж үзэж байна.
Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн ажлын ачаалал өндөр байгаа. Иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилж хүн амын тоо өсөж байгаа гэтэл шүүгчдийн тоог өөрчлөхийн тулд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Тиймээс энэ дээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Ямар ч үндэслэлгүй 4 шүүгчийг бууруулж 7 шүүгчтэй болговол танхим бүрдэхгүй иргэдийн эрх ашгийг хангаж чадахгүйд хүрнэ.