2019.07.18
Хууль, эрх зүй
Н.Энхболд: Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг судлах, зөвшилцөх, хэлэлцэх шаардлагатай
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.07.18) хуралдаан 10 цаг 42 минутад хувийн 57.9 ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.