УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халзан даага айрагдлаа
2019.07.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халзан даага айрагдлаа

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатын халзан даага айрагдлаа.

Түрүү магнайд: Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун /Лхагвасүрэнгийн аав Р.Дуламсүрэнгийн хар азарга энэ жилийн улсын баяр наадамд дөрөвт хурдалсан./

Аман хүзүүнд: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Г.Чинзоригийн хээр 

Айргийн гуравт: Дорнод аймгийн Халхгол сумын С.Батмөнхийн халтар

Айргийн дөрөвт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатын халзан

Айргийн тавд: Баян сумын Б.Нямжавын хул даага тус тус хурдалсан юм.

ШИНЭ МЭДЭЭ