НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ус их тогтдог эвдрэлтэй гудамжуудын замыг тэгшиллээ
2019.07.19
Орон нутгийн хөгжил

Ус их тогтдог эвдрэлтэй гудамжуудын замыг тэгшиллээ

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тиймээс урин дулааны улиралд бороо ихээр орсны улмаас гэр хорооллын гудамжны зам ихээр эвдэрч сүйддэг.

Харин өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн иргэдийн хүсэлтийн дагуу 5-р хорооны ус ихээр тогтдог гудамжнуудын замыг тэгшилж, засварлах ажлыг эхлүүлсэн байна.

Тодруулбал өнөөдөр тус хорооны Баянголын 20-23, 27, 35-39-р гудамжнуудын замд хайрга дайрга асгаж тэгшилсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ