2019.08.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олголоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.
Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.
Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутагт хүлээлгэн өгөхийг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.
ШИНЭ МЭДЭЭ
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019.12.30
Оны шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
2019.12.26
20 мянган тонн мах нөөцөлнө
2019.12.25
Атрын дөрөвдүгээр аян зарлалаа
2019.12.25
Мал зүйчдийн улсын зөвлөгөөн боллоо
2019.12.20