2019.08.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина
Өнөөдрийн /2019.08.07 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэлээ. /50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна.
Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм.