МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

114 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 65 хувьтай явагдаж байна
2019.08.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

114 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 65 хувьтай явагдаж байна

2019-2020 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй 114 дүгээр сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилгын ажил 65 хувьтай явагдаж байна.

Одоогоор 4 давхарын цутгалт хийгдэж байна. Тус сургууль нь 3 ээлжээр хичээллэдэг бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор 2 ээлжинд шилжин хичээллэх боломжтой болж байна.

Уг өргөтгөлийн ажлыг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Улсын төсөвт тусгуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ