МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна
2019.08.14
Зам, Тээвэр

Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан–Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2,8 км авто замын ажил 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна.

Гол зам нь 2 эгнээ 7 м өргөнтэй зам, замын 2 талаар явган хүний 2,25 м өргөн зам, 1 м өргөн ногоон байгууламжийн ажил хийгдэнэ. Гол зам болон гудамжаар явсан зам нэг талын гэрэлтүүлэгтэй. Нэгээс гуравдургаар хэсгүүдийн гудамжинд тавих замын 2 талаар 1,5 м өргөнтэй явган хүний зам, нэг талын гэрэлтүүлэгтэй байна.

Тус замын ажлыг 4 хэсэг /трасст/ хувааж хийнэ.

Үүнд:

  • Нэгдүгээр хэсэг /трасс/ –Нийслэлийн 114 дүгээр гудамжний арын хэсэг нийт 335 м хэсэг.
  • Хоёрдугаар хэсэг /трасс/: ... гудамжнаас дээш оршуулгын газар хүртэл нийт 590 м хэсэг.
  • Гуравдугаар хэсэг /трасс/: Нисэхийн автобусны эцсийн буудлаас БУ-21, 22 дугаар гудамжийг тойрч оршуулгын газар хүртэл нийт 900 м хэсэг.
  • Дөрөвдүгээр хэсэг: Буян-Ухаагийн төв замын уулзвараас нисэхийн автобусны эцсийн буудал хүртэл нийт 1 км хэсэг.
Одоогоор хийгдэж буй ажлын явц:

Нэгдүгээр хэсгийн газар шорооны хийгдэж дууссан. /далан, суурийн доод үе, цементээр бэхжүүлсэн суурийн дүүргэлт/. Хоёрдугаар хэсгийн газар шорооны ажил 90 хувьтай явж байна. Гуравдугаар хэсэг нисэхийн эцсийн буудлаас оршуулгын газар хүртэл газар шорооны ажил 70 хувьтай явагдаж байна. Буянт-Ухаа төв замын уулзвараас нисэхийн автобусны эцсийн буудал уруу 580 м хэсэгт замын хашлага хийгдэж байна. Гудамжаар тавих замын хэсэгт орсон цахилгааны 10 мянган вольтын шонгуудыг 08 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд шилжүүлж дуусгасан байна.

Цаашид замын гол хэсэг буюу дөрөвдүгээр хэсгийн хөдөлгөөнийг 2019 оны 08 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд хааж, энэ хугацаанд суурийн болон асфальт хучилтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Гүйцэтгэгчээр "Ди Вай Кэй Би" ХХК компани, хяналтыг Зам тээврийн хөгжлийн төвөөс тавьж байна.

ШИНЭ МЭДЭЭ