2019.08.14
Зам, Тээвэр
Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан–Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2,8 км авто замын ажил 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна.
Гол зам нь 2 эгнээ 7 м өргөнтэй зам, замын 2 талаар явган хүний 2,25 м өргөн зам, 1 м өргөн ногоон байгууламжийн ажил хийгдэнэ. Гол зам болон гудамжаар явсан зам нэг талын гэрэлтүүлэгтэй. Нэгээс гуравдургаар хэсгүүдийн гудамжинд тавих замын 2 талаар 1,5 м өргөнтэй явган хүний зам, нэг талын гэрэлтүүлэгтэй байна.
Тус замын ажлыг 4 хэсэг /трасст/ хувааж хийнэ.
Үүнд:
- Нэгдүгээр хэсэг /трасс/ –Нийслэлийн 114 дүгээр гудамжний арын хэсэг нийт 335 м хэсэг.
- Хоёрдугаар хэсэг /трасс/: ... гудамжнаас дээш оршуулгын газар хүртэл нийт 590 м хэсэг.
- Гуравдугаар хэсэг /трасс/: Нисэхийн автобусны эцсийн буудлаас БУ-21, 22 дугаар гудамжийг тойрч оршуулгын газар хүртэл нийт 900 м хэсэг.
- Дөрөвдүгээр хэсэг: Буян-Ухаагийн төв замын уулзвараас нисэхийн автобусны эцсийн буудал хүртэл нийт 1 км хэсэг.
Одоогоор хийгдэж буй ажлын явц:
Нэгдүгээр хэсгийн газар шорооны хийгдэж дууссан. /далан, суурийн доод үе, цементээр бэхжүүлсэн суурийн дүүргэлт/. Хоёрдугаар хэсгийн газар шорооны ажил 90 хувьтай явж байна. Гуравдугаар хэсэг нисэхийн эцсийн буудлаас оршуулгын газар хүртэл газар шорооны ажил 70 хувьтай явагдаж байна. Буянт-Ухаа төв замын уулзвараас нисэхийн автобусны эцсийн буудал уруу 580 м хэсэгт замын хашлага хийгдэж байна. Гудамжаар тавих замын хэсэгт орсон цахилгааны 10 мянган вольтын шонгуудыг 08 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд шилжүүлж дуусгасан байна.
Цаашид замын гол хэсэг буюу дөрөвдүгээр хэсгийн хөдөлгөөнийг 2019 оны 08 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд хааж, энэ хугацаанд суурийн болон асфальт хучилтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Гүйцэтгэгчээр "Ди Вай Кэй Би" ХХК компани, хяналтыг Зам тээврийн хөгжлийн төвөөс тавьж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02