МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Баг" нэгдсэн арга хэмжээ амжилттай өндөрлөлөө
2019.08.16
Орон нутгийн хөгжил

"Баг" нэгдсэн арга хэмжээ амжилттай өндөрлөлөө

Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн хувьд төрийн үйлчилгээ, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоо, урлаг соёлын үйл ажиллагааны хүртээмж бага байдаг.

Эдгээр үйлчилгээг орон нутгийн иргэддээ хүргэх зорилготой "Баг" нэгдсэн арга хэмжээг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн сумдад эхлүүлээд байгаа билээ.

Цагааннуур сумаас эхлэсэн "Баг" нэгдсэн арга хэмжээ амжилттай үргэлжилсээр Улаан-Уул суманд үргэлжилж байна. Улаан-Уул сум нь хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхний 10-т, газар нутгийн хэмжээгээр 2-т ордог. Нийт 1100 гаруй өрх, 4200 гаруй хүн амтай.

Энэ үеэр УИХ дахь ажлаа тайлагнаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэддээ мэдээлэл өгч, санал солилцож байна.

"БАГ" нэгдсэн өдөрлөг арга хэмжээ маань Баянзүрх сумын төв болон Хайс, Тоом, Эмт, Агар багуудад явагдаж дууслаа.

Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг зүрх судас, эмэгтэйчүүд, дотор, мэдрэлийн гаралтай өвчнийг оношилж, шаардлагатай зөвлөгөө, тусламж үйлчилгээг үзүүлж дараагийн шатны арга хэмжээг авч ажиллаж байна.

Хөдөөгийн иргэдийн хувьд Улсын Клиникийн Төв Эмнэлэгт үзүүлэх нь байтугай аймаг, сумын эмнэлэгтээ очиж үзүүлэхэд хүндрэлтэй байдаг учир уг эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд маань талархалтай хандаж өргөнөөр хамрагдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ