2019.08.17
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт инженерийн шугам сүлжээнд холбогдох ажил эхэллээ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт ажиллалаа.
Тус багийн гэр хорооллын иргэдийн олон жил хүсэн хүлээж байсан хүсэлт биелэж, инженерийн шугам сүлжээнд холбогдох ажил эхэллээ. Дээрх ажлыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2019-2020 оны Улсын төсөвт 5,256,4 тэрбум төгрөгийг тусгуулж, ийнхүү бодит биелэлээ олж байна.