2019.08.19
Эрүүл мэнд
Орон нутагт анх удаа ахмадын Геронтологийн төв байгуулна
Ахмад настны асрамж, халамж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх "Геронтологийн төв" Дархан-Уул аймагт баригдахаар болж 2019.08.17-ны өдөр шаваа тавилаа.
Аймгийн хэмжээнд 11000 ахмад настан байдаг бөгөөд тэд санхүүгийн боломж муу, ач зээгээ хардаг зэргээс шалтгаалаад өөртөө төдийлөн анхаарал тавьж чаддаггүй. Тэдэнд төрөөс анхаарал хандуулах шаардлага байгааг үндэслэн ахмадын "Геронтологийн төв"-ийг байгуулахаар шийдвэрлэсэн тухайгаа УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр шав тавих үеэр хэлж байлаа.
Энэ онд Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн салбарт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү Герентологийн төвийн барилгын ажил юм. Барилга угсралтын ажлыг улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дорнын өргөө” ХХК гүйцэтгэх юм.