НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2019.08.22
Орон нутгийн хөгжил

Энэ жил Сонгино-Хайрхан дүүрэгт 4 сургууль 14 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

Сонгино-Хайрхан дүүрэг энэ жил улсын төсвөөс 150 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татсан байна. Энэ хөрөнгө оруулалтаар нийтдээ 16 сургуулийн өргөтгөл болон 4 шинэ сургууль, шинээр 14 цэцэрлэг, 8 цэцэрлэгийн өргөтгөл хийж байна.

Одоогоор шинээр баригдах сургуулийн гурвынх нь газрын асуудлыг шийдэж ажлыг эхлүүлээд байна. Нэг сургуулийн газрыг гурван иргэн газраа чөлөөлөөгүйн улмаас ажил эхлээгүй байгаа аж.

Сонгино-Хайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн: Аль хороонд хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн хамрагдалт бага байна гэдгээр нь судалгаа гаргаж тэр хороодод өргөтгөл шинэ сургуулийн ажлаа эхлүүлсэн. Газрын асуудлаас болоод дахин сургууль барих ажил хүндэрч байгаа ч энэ дээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ