Өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2019.08.23
Орон нутгийн хөгжил

Өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 14 хорооны өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Үүнд ЭХО, эмэгтэйчүүдийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээсний анализатор, УВЧ шарлагын аппарат, насанд хүрэгсэд, нярай хүүхдийн амь насыг хүнд нөхцөлөөс аврахад зориулсан муляж, болон нөүтбүүк, яаралтай тусламжийн шүүгээ зэрэг анхан шатлалын эмнэлэгт нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд багтжээ.

Ингэснээр иргэд маань анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойроос авах, цаг заваа хэмнэх, иргэд өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээнд хамрагдан, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой болж байна.

ШИНЭ МЭДЭЭ