2019.08.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“Бяцхан цүнх” аянаар зургаан настай 70 гаруй хүүхдэд цүнх бэлэглэлээ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар “Бяцхан цүнх” аяныг 4 дэх жилдээ зохион байгууллаа.
Энэ хүрээнд өнөөдөр /2019.08.27/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-9 дүгээр багийн зургаан настай 70 гаруй хүүхэд хамруулж, цүнх болон хичээлийн хэрэгслийг бэлэглэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. Тодруулбал, түүний УИХ-д сонгогдсон тойрог болох 43 дугаар тойрогт өнгөрсөн хугацаанд 4 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол энэ хичээлийн жилд шинээр 2 цэцэрлэгийн өргөтгөл барьж, хуучин прокрорын барилгыг засварлан цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болоод байна.
Мөн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн биеийн тамирын заалны өргөтгөл барих, 16 сургуулийн биеийн тамирын талбайг тохижуулах, 18 сургуулийн спорт заалыг засварлах зэрэг олон ажил хийгдэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
66 тонн нүүрс, 10 тонн гурил хандивлалаа
2020.12.22
Төмөр замын тээврийн сүлжээг өргөжүүлнэ
2020.12.11